АМС ХИЙХ ЗУУР блогоос
---------------------
2010-2-10
Орчин үеийн монголын утга зохиолын хэлний хэм хэмжээг зохих ёсоор баримтлахад үг хэллэгийг зөв хэрэглэх, ялангуяа нэр томьёог оновчтой тогтоох явдал нэн чухал билээ. Үүнийг зөв шийдвэрлэх хамгийн гол нөхцөл нь хэлний аливаа үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс нарийн нягт, ул суурьтай авч үзэх явдал мөн. Энэ зорилгын үүднээс хийсэн бүтээсэн зүйлийнхээ талаар санал онолоо солилцож, алдсан оносныг нь ажил хэрэгч, зарчим ч байдлаар хэлж зөвлөн, зохих баримт сэлтээр нотолж байвал улам илүү үр ашигтай болох нь эргэлзээгүй. Иймээс үүнтэй холбогдуулан манай утга зохиолын хэлний нэгэн мөр болговол зохих зарим асуудлын талаар саналаа хэлье.
Аливаа үг хэллэг нэр томьёог хэрэглэхдээ юуны өмнө түүний үндсэн онцлогийг харгалзах нь зүй мөн. Бас олон нийтээр хэвшиж заншсан үгийг тэр чигээр нь хэрэглэх нэг ёс байдаг боловч хоёрдмол байдалтай буюу оновчгүй үг хэллэг нэр томьёог хэл шинжлэлийн онол, практикийн үүднээс нягтлан судалж, зохистойгоор өөрчлөн хэрэглэх нь зайлшгүй чухал юм. Ийм учраас үнэхээр тохиромжтой бөгөөд нийт хэвлэл, мэдээллийн практикаар хөдөлбөргүй нотлогдсон утга зохиолын хэлний чухал нэр томьёо хэм хэмжээг эвдэхэд чиглэсэн хандлага үзэгдэж хэд чиглэсэн хандлага үзэгдэж байгааг анхаарч, зүй ёсоор нэгэн мөр болговол зохих асуудлыг оюутан сурагч, нийт ард иргэдэд зөв ойлгуулах явдал чухал билээ.
Улсын нэр томьёоны комиссоос батлаж, олон нийтээр мөрдөн хэрэглэж байгаа оновчтой зөв нэр томьёог зарим хүн (Жишээ нь: С.Мөөмөө) иш үндэсгүй няцаахыг оролдохдоо: “Эх хэл” гэдэг нэр томьёо “төрөлх хэл гэдгээс нэг их дээрдэх юмгүй” гэдэг байна.
Энэ нь өнгөцхөн үзэхэд зөвхөн хоёр үгийн тухай асуудал мэт ойлгогдож болох юм. Гэвч чухамхүү учир байдал тийм биш бөгөөд хэрэв энэ мэт асуудлыг хайхрахгүй орхивол, утга зохиолын хэлний хэм хэмжээг баримтлах, ялангуяа шинжлэх ухааны нэр томьёог оновчтой тогтоож, нэгэн мөр болгон хэрэглэх энэ чухал зорилгыг бүрэн биелүүлж чадахгүйд хүрэх болно.
Үүний нөгөө талаар нэггүй мянга гэж байдаггүй болохоор монгол хэлний үгсийн сангийн биеэ даасан чухал нэгж “эх хэл” гэдэг нэр томьёоны чухамхүү учир утгыг тайлбарлаж, олон нийтээр зөв хэвшүүлэн хэрэглэх нь зүйтэй болж байна. Энэ асуудлын мөн чанарыг илрүүлэхийн тулд Улсын нэр томьёоны комиссоос баталж, удаа дараа нийтлүүлсэн нэр томьёоны толь, цуврал бичиг болон эрдэмтдийн бүтээл, нийтэд зориулсан толь бичиг, сонин хэвлэл зэрэгт дээрх нэр томьёог хэрхэн бичиж тэмдэглэж ирснийг баримтаар авч үзье.
Академич Ц.Дамдинсүрэн, профессор А.Лувсандэндэв нар хамтран зохиож Ц.Дамдинсүрэнгийн редакторласан “Орос монгол толь” (1969) -ийн 417-р тал, доктор Чой.Лувсанжавын зохиож, Улсын нэр томьёоны комиссоос эрхлэн гаргасан “Хэл шинжлэлийн нэр томьёоны цуврал бичиг” (1966) 123-р тал, эрдэмтэн Э.Вандуй, судлагч Ж.Дашдорж нарын нийтлүүлсэн “Орос монгол нэр томьёоны толь” (1970) 2-р ботийн 809 –р тал, академич Ш.Лувсанвандангийн зохиосон “Монгол хэлний зүй” (1951) -н 3-р талд тус тус “эх хэл” гэжээ.
Эдүгээ манай нийт сонин хэвлэлд ихэвчлэн “эх хэл” гэж бичиж байгаа тул тэр бүрийг дурдах хэрэггүй биз ээ. Мөн монгол хэлтэй төрөл казак, татар, каракалпак, киргиз зэрэг олон хэлэнд “төрөлх хэл” гэхгүй “эх хэл” гэдэг байна. Жишээ нь профессор Н.Т.Саранбаевын эрхлэн хэвлүүлсэн “Орос казак толь” (Москва. 1954) 702 –р талд Родной язык (ана тили –эх хэл), ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас нийтлүүлсэн “Татар орос толь” (1966. М) 528 –р талд (ана тел –эх хэл), Р.Абдурахманов “Орос узбек толь” (М., 1954.) 745 –р талд (она тили –эх хэл) Н.А.Баскаковын эрхлэн хэвлүүлсэн “Орос каракалпак толь” 1967 он 888 –р талд (ана тили-эх хэл), профессор К.К.Юдахины “Орос киргиз толь” 1957 М. 740-р талд (эне тил –эх хэл) гэж бичжээ.
Бас монгол хэлтэй төрөл биш өөр хэлэнд ямар байгааг авч үзвэл Жишээ нь: 1966 онд Москва хотноо хэвлэгдсэн “Хэл шинжлэлийн нэр томьёоны толь бичигт” “Родной язык” –ийг англи, франц, герман, испани зэрэг хэлэнд мөн л “эх хэл” гэдгийг дурдаад “Эх хэл бол хүн нялх багадаа бусдыг дууриаж сурдаг хэл юм” гэжээ (532-р тал). Мөн болгар хэлэнд матерен езык “эх хэл” “материнский язык” гэдэг байна. С.К.Чукалов “Орос болгар толь”. М. 1972. 723-р талд.
Энд бидний онцлон тэмдэглэх зүйл бол саяын дурдсан ухагдахууныг эдгээр хэлэнд цөм “мать” “эх” гэсэн үгээр хэлдэг явдал юм. Аливаа хүний анх сурсан хэлийг “эх хэл” гэж нэрлэдгийн учрыг эрдэмтэн Я.Гримм тайлбарлан бичихдээ: “Нялх хүүхэд эхийнхээ хөхийг хөхөж өвөр дээр нь байхдаа түүний энхрийлсэн эелдэг зөөлөн дууг анх түрүүн сонсдог бөгөөд хүүхдийг үг хэлж сурахаас өмнө эхийн нь хэлсэн үг түүний ой ухаанд хоногшин үлддэг юм. Ийм учраас хэлийг “эх хэл” гэдэг билээ гэжээ. (В.А.Звегинцев XIX-XX зууны хэл шинжлэлийн түүх” 1-р дэвтэр 58-р талд)
Үүнээс үзэхэд хүүхэд их төлөв эхээрээ заалгаж бусдыг дууриах байдлаар хэлд ордог учир “эх хэл” гэж нэрлэдэг нь илэрхий байна. Ийм учраас хэрэв “эх хэл”-ийг “төрөлх хэл” гэх нь зүйтэй гэвэл хүн эхээс төрөхдөө хэлтэй гардаг гэсэн мэт болох билээ. Учир юу вэ гэвэл, энэхүү “төрөлх хэл” гэдэг нь угийн дүлий буюу сохор хазгар хүнийг “төрөлхийн дүлий”, “төрөлхийн сохор”, “төрөлхийн хазгар” гэж ард нийтээр ярьдагтай адил ухагдахуун болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Thank you for sharing your thoughts. I truly appreciate your efforts and
ReplyDeleteI am waiting for your next write ups thank you once again.
Also visit my site www.bestyrelse.amagerfugleforening.dk
Hello! I just wanted to ask if you ever have any problems
ReplyDeletewith hackers? My last blog (wordpress) was hacked and
I ended up losing several weeks of hard work due to no backup.
Do you have any solutions to prevent hackers?
Here is my web page :: http://disciplesconnections.com/BrainBoyc