Sep 27, 2010

Шувууны хэлмэрч өвөө

Энэ удаа та бүхэнд нэгэн өгүүллэг толилуулъя.
Оллоогоос
----------------
2007-06-21 15:31:46

Хараацай юу гэж жиргэв болжмор юу гэж шулганав

Хvмvvс уулын оргил єєд мацна. Нэг хэсэг нь амьсгаа давхцаж аахилж, нєгєє хэсэг нь асга хад дамжин гvйнэ. Євгєний хамт ганц хоёр нь зvтгэсээр арай хошуулан оргил дээр гарав. Аялалын ахлагч царигтай євгєн байлаа. Євгєнийг хvмvvс "Барометр Бадам" гэнэ. Євгєн хэвтэж байснаас єндийж хэд сунаагаад Байз, єнєєдєр базаахгvй єдєр болох нь шив. Хараацай доогуур нисээд нэг л биш. Тэнгэр эвгvйрхэж, салхи ширvvсэх янзтай гэв

-Аялалынхнаас та яаж мэдэв? гэвэл
Ялаа шумуул дээр нисэн чадахгvй болохоор хараацай доошлон нисдэг юм. Хараацай дээш доош нисэж толгой шvргэн алдаад байвал шуурга дэгдэхийн тэмдэг гэв.

-Та чинь мэргэч тєлгєч шиг хvн юмаа, Хараацай шуурга гарна гэж хэлнэ гэнэ ээ, байгалтайгаа зохирч, тvvнтэй єдєрт л харьцаж явдаг малчин, бас анчин гэсэндээ шувууны хэл мэддэг байх нь гэж нэг нь хэлэв.

Бадам гуай малч ба анч хvн Дєрвєн цагийн эргэлтэнд залуугаасаа хээр гадаа явахдаа байгалийг ажиглаж цаасан дээр бус тархиндаа тэмдэглэлээ тэрлэдэг хvн.

Шєнє єнгєрч єглєє болов. Євгєн инээмсэглэсээр босов. Єнєєдєр сайхан єдєр болох нь гэв. Нэг нь сайхан єдєр болохыг та чинь яаж мэдэв? гэвэл

-Єчигдєр намайг та нараас шувуун хэл мэддэг гээд байсан биз. Зарим нь ч тохируулах аястай байсан шvv. Євєє нь бас шувуутайгаа ярьж орхилоо. Хєхєє донгодож, болмжмор жиргэж байгаа нь тэнгэр сайхан байхын шинж.

Аяллынхнаас нэг нь даажигнах маягтай євгєн гуай минь та далдыг хардаг далай лам болох гээд далан худалч болох вий дээ. Харж л байж болъё, уг нь мєрийцмєєр л байна, хээр яваа бидэнд бэлэн зэлэн мєрийд тавьчихмаар юм алга, авч яваа еэвэн, танзуур боовоороо мєрий тавьчих уу гэхэд євєє бололгvй дээ би ч гэсэн богцондоо авч яваа цайны борцоороо мєрий тавъя байз гэв. Євгєн аанай л шувуудын тухай єгvvлж сууна.

- Болжмор жиргэхээ больчихвол тэнгэр муудах нь тэр. Ойн шувууд тэнгэр муудахын ємнє жиргэж донгодохоо больж нємєр газар барааддаг. Та нар хардаа тоншуул дуугарахгvй байгаа биз дээ. Налгар єдєр модны єт хорхой хонгилоос ил гардаг тул тоншуулын бэлэн зууш болдог, тоншуул хуурай мод тоншвол бороо орохын урьдал болдог гэв. Аялалынхаас нутгийн нэг нь

- Манай Бадам гуай нь бялзуухай, элээ, хэрээ, ятуу, сойр, ногтруу гээд олон шувууны хэл мэднэ гээч. Євгєнийг шувууны хэлмэрч гэж хэлж болно гэв.

Євгєн ярих нь:
Амьдралын ажиглалт гэж байдаг. Тэр бол нэгэн зvйл сургууль юм. Амьдралын их сургууль гэж байдаг юм. Бадам гуай нь тэр сургуульд насаараа суралцаад тєгсгєєгvй л явна. Хэдэн зууны турш малчин олон маань єглєє бvр тэнгэрээ шинжиж, єдєр бvр шувуудтайгаа vдэш бvр малтайгаа ярьж тэр сургуульд суралцсаар ирсэн юм. Итгэж vнэмшихгvй байж болно, амьдралыг биеэр туулаад ирэхээр чих худалч нvд vнэн болдгийг аяндаа хэлээд єгнє дєє гэв.

-Бадам гуай минь єнєє vе чинь ШУТ-ийн vсрэнгvй хєгжлийн vе бус уу, Таны таамаглал ташаарч буруу зєрvv байвал яах билээ.

-Та нараас тэгэж бодож болно, хувь хvний бодлыг харах юун. Мэдээлэл онолоо чиг нэг уулын цаана, наана, нэг гол усны урд хойно байгаа агаарын байдал єєр байдаг. Энийг чинь цаг уур дагаж салгаж хэлдэг биш vv гэхэд тэдний хэн нь л євгєний амыг таглаж чадсангvй.

Шаазгай юу гэж шагшрав, Хэрээ юу гэж гуаглав.

Євгєн нэгэн судар шагайн vзнэ. Шувууны хэл судалж байгаа нь тэр. Шаазгай нэг юм хэлж сэтгэл сэрдхийлгэсэн баяр, гуниг авчирдаг гэнэ. Хоёрхон хоногийн ємнє хєрш айлын шон дээр шаазгай шагшран тонголзож байв.

-Шаазгай шаграад байх чинь нэг л юм хэлээд байна даа, тайлж хэлдэг хvн байгаа бол нэгийг хэлнэ дээ гэж эмээ vглэнэ.

Нарны баримжаагаар бол морин цаг л vргэлжилж байна. Энэ цагт шагширвал осол эндэлтэй гэсэн номтой юм, залбирч байх учиртай. Манай vvгээр жаахан гарз тохиож магадгvй гэж євєєг очиход эмээ,

-Ээ, Гончигсум минь яадаг билээ гэнэ.
Шаазгай шагширсан тэр цагт хєршийн vхэрт алтан соёот /чоно/ орж нэг тэнхлvvн бярууг шоглочихсон байжээ. Сударт хулгана цагт дуугарвал ураг ирнэ, бар цагт баахан ярих тэмцэл, туулай цагт эд ба баяр ирнэ гэхчлэн бий. Шаазгай шагшрах бvрд євєєгийн ярьсан санаанд орж баярлах буюу сэрэмжлэхийг хосолдог юм.

Vдээс хойш vvл нvvж тэнгэр хуйсагнаад ирэв. Хэрээ хашаа шон дээр сууж царга бvдvvн дуугаар гуаглаж сvрэг сvргээрээ бєєгнєрч байв.

Vхээрийн хар хэрээ нэг юм хэлээд байгаа юм байлгvй євєє та хэлээч гэхэд:
-Тайлж цєхєєд байх юу байхав. Цас орж хvйтрэх нь, тэнгэр муудахын ємнє хэрээ ингэдэг юм л даа. Оройхон тийш цас лавсан орж хvйтэн шуурга дэгдэв. Бас л нэг єдєр Хэрээнvvд шон дээр тал тал тийшээ харан сууж харагдана.
Хэн нэг нь євєє нєгєє хэрээнvvд бас л хvрээд ирж бас л цас орж гай болох нь ээ дээ гэхэд

-Цас юунд орохов, салхигvй намуун єдєр тэгж суудаг юм.
Єнгєрсєн шєнє хойд ууланд шар шувуу хvг, хvг дуугарч хэрээтэй хєєцєлдєєд байсан, салхигvй тогтуун шєнє шар шувуу хэрээнд амар заяа vзvvлдэггvй юм гэж хэлснээ. "Vлгэрийн далай" судраа дэлгэн

-Шувууны Хаан хангарьд єв залгамжлах vргvй тул шар шувууг цовоо хvv гэж vрчлэн авсан гэх. Шар шувуу эцэгийн олж долсныг идэж ууж бараад юу ч хийлгvй суудаг байж. Нэг єдєр учиргvй хvйтэрсэнд хангарьд:

-Ямар их хvйтэрнэ вэ? Насандаа ингэж хvйтэрсэнийг vзсэнгvй гэхэд Шар шувуу: их юм vзэж нvд тайлсан амьтан болох гэж

-Эцэг минь энэ юу ч биш, намайг балчир байхад хоёр хєлт Хоохондойн / хvн / нулимахад шvлс нь газар уналгvй хєлдєж байсан юм. Би бас гунан vхрийн эвэр хуга хєлдєж байхыг ч нvдээр vзсэн. Тэгэхэд би цаст уулын оройд гарч сууж цантаж дааралгvй дажгvй байгаа гэж сайрхан ярихад Хангарьд:
-Чи чинь надаас тvрvvлж гарсан хєгшин тєгцєг байж таарах нь гээд хєєн явуулжээ.

Хангарьдыг vгvй болсны хойно шувууд чуулж Хангарьдын буцмал хvv ч гэсэн шар шувууг хаан болгоё, олны дотор сvр бараатай, нvд хурц гэхэд хэрээ эсэргvvцэж шар шувууны мах хулгайлж идээд байхаар нь хойд эх нь нvд рvv тостой халуун шєл цацсанаас шар ногоон нvдтэй болсон, дуу нь муухай, зvс нь зэвvvн шар халтар, хєл нь майргар толгойдоо vхэр шиг эвэртэй ийм амьтнаар хаан болгохгvй гээд хэлсэндээ хvрчээ. Тэр цагаас хойш шєнє нь шар шувуу хэрээний, єдєр нь хэрээ шар шувууны амар заяаг vзvvлэхээ больсон юм гэж сударт єгvvлснийг євгєн єчив.

Хэдгэнэ юу гэж дvнгэнэв.

Нар ургахын vеэр хэдгэнэ дvнгэнэлдэж эхэлнэ. Шувууны хэлмэрч євєє:
-Єнєєдєр аятайхан єдєр болох нь єглєєгvvр хэдгэнэ дvнгэнээд, ялаа шумуул ч ихдэх янзтай гэв.

Яагаад гэж хэн нэгнийг асуухад:
Нартай тогтуун єдєр хэдгэнэ дvнгэнэж, ялаа шумуул ихдэж тугал бяруу сvvл огсон оодогнож сvvдэр бараадан жаахан хvvхэд дайрчих дэлгээтэй vvдээр орж ирж тогоотой сvv асгачих гээд байдаг.

Хэдгэнэд хатгуулсан мал тогтуун байдаггvй Манайхны нэг аргал утаа май тавьдаг. Утас майндаа дасаад зайлахгvй дvнгэнэлдээд байна гээч. Сударт жигvvртний хаан хангарьд эрт цагт ямар амьтны мах амттайг мэдээд ир гэж хараацай хэдгэнэ хоёрт даалгажээ. Хэдгэнэ тэнэж, хэсэж, дvнгэнэсээр тааралдсан бvхнийг хатгаж халуун цусыг нь сорж явжээ.

Харин хараацай нь эзний зарлигийг умартан цэлмэг огторгуйд цэнгэн дvvлж цэнгээд орой болгочихжээ. Нар шингэж тэр хоёр буцах болжээ. Хараацай
-Ямар амьтан хамгийн амттай байна вэ? гэхэд Хэдгэнэ:

-Хvний мах л илvv амттай байх шив дээ, vvнийгээ хаан Хангарьдадаа хэлнэ дээ гэхэд Хараацай гутарч хєєрхий хvн зоныг хєнєєлєєс яаж аврах билээ гэж гайхшран
-Чи хvний цусыг яаж амталж мэдрэв гэсэнд хэдгэнэ:

-Тэр юухан байхав, хатгуураараа хатгаад хэлээрээ амталж vзлээ гэхэд Хараацай, Алив, тэр амталдаг хэлийг чинь нэг харъя гэхэд
-Энэ байна гээд ангайн хэлээ гаргасанд хараацай хэлийг нь суга татаад хаячихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ донгодохоо болиод дvнгэнэдэг болчихсон юм гэнээ гэж євєє єгvvлэв

Тэгээд Хэдгэнэ хаандаа очиж юу хэлээ бол гэж євєєгєєс асуухад
-Хэдгэнэ хааныхаа ємнє очиж дvнгэнэсэн авч
-Юу гэж дvнгэнээд байгаа шулга вэ? Ойлгохгvй байна. Хараацай чи хэл, юуны мах амттай байна гэхэд,
Могойн мах юм даа гэж єчсєнд шувууны хаан Хангарьд могой барьж иддэг болжээ.

Vнээ юу гэж мєєрєв Могой юу гэж шилгээв.

Євєє хонь vхрээ хотноос гаргаж бэлчээрт залах гэж байвал vнээ тугалдаа хоргодож мєєрєлдєж, хонь ямаа хєєцєлдєн мєргєлдєж, хамар шуухитнуулаад нэг л биш байв.

-Бороо орж, салхи ширvvсэх нь, энэ малын араншин єєр болчихож гэнэ. Євєєгийн хэлснээр аадар бороо шаагиж салхи ширvvсэн хvйтэрчээ. Євєє бас малын хэл мэддэг байх нь. Бух урамдаж, унага янцгааж, морь шилгээж байна, сайхан єдєр болох нь гэнэ. Vнэхээр ч євєєгийн хэлснээр тунгалаг нартай єдєр болдог юм.

Євєє та цастай, бороотой салхи шуургатайг яаж мэдэж байна.
Цаг уурын станц шиг л хэлэх юм гэж хvv асуухад
-Хvv минь, малчин хvн чинь цаг vргэлж л гярхай байдаг юм. Мал сvрэг, жигvvртэн, ан гєрєєс ургамал євс, ой хєвч цєм л байгалийн тєрхийг хэлдэг. Тэр бvр єєрсдийнхєє хэлээр бидэнтэй ярьдаг. Тvvнийг малчин хvн ажиж мэдэрч ирсэн юм.

Нэг намар манайх хонь тєхєєрєв. Тэгтэл євєє хараад: энэ євєл цас овоохон орж, зутруу хvйтэн байх нь гэв. Та яаж мэдэв гэвэл
-Энэ хонины гvзээ их vстэй байна євлийн хvтний дохио єгч байгаа л хэрэг. Эртээр авласан туулайн бєєр битvv єєхєлсєн байсан юм гэв. Ингэж євєє цаг уурын мэдээг цаг нь ирэхээс ємнє хонины гvзээ, туулайн бєєрнєєс мэдээд хэлж байв.

Дал 254 (6)

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...