Sep 19, 2010

Г.Аким: Багахан газраа авч vлдэх гэж би ясаа гартал тэмцэж байна

Оллоогоос
-------------
2006-11-13 11:21:17

Монголын vндэсний номын сангийн захирал, нэрт орчуулагч, доктор, профессор Г.Акимтай уулзаж ярилцлаа. МVНС-ийн 85 жилийн ой болох гэж байгаа болохоор тэрбээр тун ч завгvй байгаа бололтой.

Биднийг ярилцлага авахаар очиход нэг зvйлийг их л хичээнгvйлэн бичиж байлаа.

-Сайн байна уу. Та юу vзэглэж байгаа юм бэ?
-Манай ой болох гээд хэнийг хаагуур хэнээр шагнуулах вэ гээд л тодорхойлолт бичих ажилтай сууна.

-Тэгэхээр 85 жилийн ойгоо тэмдэглэх гээд тун ч завгvй байгаа бололтой. Энэ єндєр ойг чухам ямар амжилт бvтээлээр угтаж байна даа?
-85 гэдэг хvний насанд их урт нас юм даа. Номын сан маань анх 1921 оны 11 дvгээр сарын найманд Засгийн газрын тогтоол гарч, манай их эрдэмтэн Онходын Жамьян гуай тэргvvтэй хэсэг сэхээтний санаачлагаар байгуулагдаж байлаа. Бас нэг онцолж хэлэх зvйл гэвэл, манай номын сан наймдугаар богд Жавзундамба хутагтын адистадтай юм. Тэр хvний мутрын тэмдгээр єрхєє татсан тvvхтэй. Тэгэхээр номын шар гэгээг монголчуудад тvгээх адистадтай юмаа гэж би билэгшээж явдаг. Тэгээд ч ойгоо угтаад номын сангийн одоо ба ирээдvйн талаар ярилцахаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. Тvvнчлэн есєн эрдэнийн номууд, цалин цагаан мєнгєн дээр шижир алтаар бичсэн ном гэх мэтчилэнгийн оюун ухааны гайхамшигтай дурсгалууд хадгалагдаж байдаг бичил музей манайд хадгалагдаж байдаг юм. Vvнийгээ бид сайхан засаад, музейн тєрхтэй болгохоор ажиллаж байна. Ємнє нь тэр сайхан номуудыг зvгээр л дээр дээрээс нь хураачихсан байсныгаа заримыг нь ч гэсэн хураахгvй тавиурт нэг нэгээр нь тавьдаг болгоод байна. Мєн номын сандаа єнгє оруулах, залуучууд ороод ирэхэд номын єргєєнд ороод ирлээ шvv гэсэн сэтгэгдэл тєрvvлэх зорилгоор vvдний хонгил, шатнаасаа эхлээд анхаарч ажилласан. Их уншлагын танхимдаа засвар хийж, ширээ сандлыг нь сольсон гэх мэтчилэнгээр тодорхой ажлуудыг хийгээд дуусч байна даа.

-Эрдэм шинжилгээний бага хурлаар номын сангийн ирээдvйн тухай ярилцана гэж байна. Ер нь таныхаар МVНС маань ямар єнгє тєрхтэй болж єєрчлєгдєх ёстой вэ?
-Манай номын сан гурван сая орчим номтой. Гэтэл хадгалалт, хамгаалалт маш муу. Ном багтахаа байсан. Тиймээс бид модоор давхар сараалж хийгээд номоо хадгалж байна. Энэ нь галын аюултай, ном багтахгvй болсон зэргээс шалтгаалаад тєр, засгаасаа єргєтгєлийн хэдэн тєгрєг гуйж байгаа юм. Хэрвээ тєр, засаг зєвшєєрєєд мєнгє єгвєл гурван жилийн дотор ар талдаа єргєтгєл барьчихна. Номын сан маань намайг ирэхээс ємнє газраа их алдсан байна. Тэгээд одоо энэ ар талд vлдсэн жаахан газраа авч vлдэх гэж би ясаа гартал тэмцэж байна. Энэ элдэв компаниуд мєнгєєр тvрvv бариад л хашаан дотор орж ирээд vхчих гээд байх юм. Их хэцvv.

-Ийм зовлон олон газарт тохиолдож байгаа бололтой?
-Тийм. Тэгээд одоо яахав, эрхбиш энэ улаан нvvрээрээ хэрvvл, уруул хийж байгаад арай л єгчихєєгvй шиг сууж байна. Тэр газартаа л бушуухан шиг єргєтгєл босгож авмаар байгаа юм. Тэгвэл бид байрны гачигдалгvй болно. Мєн нєгєє сайхан гэж яриад байгаа дижитал номын сангийн танхимтай болно. Орчин vеийн шаардлага хангасан ном хадгалах, цааш наашаагаа тємєр замаар гvйдэг шvvгээнvvдтэй болох байлгvй гэж бодож байна. Одоо бол тийм юм хийх ямар ч бололцоо байхгvй. Энэ байр маань єндєр сайхан гурван давхар байшин боловч тааз єндєртэй л болохоос зай багтаамж их муутай. Тvvнчлэн бид цахим номын сvлжээ байгуулах ёстой. Єєрєєр хэлбэл, манай номын сангийн номуудыг хvн гэрээсээ эсвэл хотын номын сангаас компьютерээр захиалаад уншчихаж болдог байх жишээтэй. Ийм сvлжэз Монгол Улсын хэмжээнд бий болох ёстой юм. Энэ ажил санхvvгийн бэрхшээлээс болоод, тєр, засгийн дэмжлэг, номын санг ойлгох ойлгоц тун тааруухнаас болоод бvтэж єгєхгvй байна. Тухайлбал, бид эрдэм шинжилгээний танхимдаа гучаад компьютер тавих ёстой. Гэтэл ганц ч vгvй сууж байна. Тэрнийг авах мєнгє алга.

-Мэдээж та энэ талаар чамгvй хєєцєлдєж байгаа байх. Эрх мэдэлтэй эрхмvvд ямар хариу єгєх юм бэ дээ?
-Нэг их айхтар мундаг хариу єгєхгvй юм. Мэдээлэл, холбоо технологийн газрын дарга Сайханбилэг хvvгээс би хэдэн компьютер гуйгаад байгаа. Маргааш, нєгєєдєр, мэдэхгvй ээ тэгж байгаад болох л байх, би санаж байгаа гэх мэтийн хариу єгнє. Єргєтгєлийн асуудал ч бас л нэг сайн шийдэгдэж єгєхгvй байна. Уг нь за зv болоод, 300 сая тєгрєг эхний ээлжинд хойтон жилийн тєсєвт суулгахаар боллоо гэсэн чинь эргээд л болохоо байж байгаа сураг дуулдаад, сэтгэл тvгшээгээд байна. Бас л УИХ-ын гишvvд дээгvvр лообийдож гvйх, энэ тэр гээд янз бvрийн асуудал яригдаад явж байна. Чухам юу болох нь вэ. Тєсєв хэлэлцэгдэхэд оруулчихвал, уг нь юмыг нэг эхлvvлчихвэл л болно шvv дээ. Хамгийн гол нь эхлvvлэх нь чухал байна.

-Єнєєдєр ажлаа бvтээхийн тулд хэн нэгнийг лообийдох ажлыг сайн суралцах хэрэгтэй болсон шиг байгаа юм. Та тэгээд vvнд суралцаж чадаж байна уу?
-Vгvй, тэгээд надад таагvй ханддаг хvмvvс ч байдаг биз. Зарим нь ч гайгvй биз. Тэгэхээр гайгvй ханддагууд уруу нь л явна шvvдээ. Гайтайд нь хандах юм бол бvр эсрэг эргvvлчих байх. Тийм биз дээ. Тэгэхээр гол нь би єєртєє хувьдаа байшин бариулах гээгvй. Номын сан бол Монголын алт эрдэнэсийн хувьд хоёр дахь сан, оюуны ухааны сангийн хувьд нэг дэх сан. Тиймээс энэ санд байгаа тэр эрдэнийн бvтээлvvдийг, Монголын ухаатнуудын vе vед бvтээсэн энэ сайхан ном судруудыг хойч vедээ бvрэн бvтнээр нь євлvvлж vлдээх ёстой. Ингэхийн тулд л би тєр, засаг уруу хандаж байгаа болохоос, Аким єєртєє амбаар бариулъя гэж гуйгаагvй юм. Vvнийг тєр, засаг маань анхааралдаа авах цаг болсон байх аа. Дэлхийн аль ч оронд номын сангаа дээдэлдэг, номын сан бол оюуны нэг хэмжvvр нь байдаг, номын сангаараа дамжуулж ирээдvйгээ хардаг учиртай. Би номын сангийн захирал болоогvй байхдаа ч гадаадын улс орнуудад очихдоо номын сангуудаар нь орж vздэг байсан. Захирал болсныхоо дараа ч хоёр гурван орноор явж номын сантай нь танилцлаа. Номын сангаа яасан ч гоё барьдаг юм бэ. Шинээр барихдаа уран барилгын хувьд гайхамшигтай гоё хийж байна. Бvр хуучны загвар уруу оруулж хийж байна. За тэгээд, бvр нvд гялбамаар гял цал. Австри улсын хуучин номынх нь сангаар орсон. Vнэхээр тийм гээд хэлье гэхэд vг олдохооргvй гоё юм. Тэдний хамгаалалт, хадгалалт ямар сайхан юм бэ. Ховор нандин номыг манайх шиг євєл халаагаад л, зун болохоор халаалтгvй болчихдог, халуун хvйтэн харшилсан, тоос, шороо чийгшил хэмжээ нь ерєєсєє тохироогvй газар хадгалдаггvй юм байна. Энэ бvхнээс болоод манай зарим номуудын цаас нь хатах, шаржигнаад бутрах гэх мэтээр гэмтэл авч байна шvv дээ. Гэтэл гадаадад энэ номvvдыг нэг хэмтэй байх шvvгээнд хийгээд хадгалчихдаг. Vгvй бол хадгалж байгаа танхим нь яг нэг температурт байдаг. Ирээдvйд манайх ийм л болох ёстой юм. Би энд ирvvтээ дэлхийн жишигт хvрсэн, vндэстэндээ vйлчилдэг номын сантай болох эрхэм зорилго дэвшvvлээд ажиллаж байна. Миний энд байх хугацаанд дэлхийн жишигт хvрч чадахгvй байж магадгvй л дээ. Гэхдээ би энд ажиллаж байгаа хугацаандаа тийш нь жаахан ойртуулья л даа гэж бодож байна. Францад Митраны нэрэмжит номын сан гэж бий. 19 давхар, тэмээний бєх шиг холбоотой хоёр барилга байдаг. 1996, 1997 оны vед би тэр номын санд очиж vзсэн. Тэгэхэд 500 жилийн дараа энэ номын сан дvvрэх юм гэж байсан.

-Тэгэхээр ирээдvйгээ маш холоос тєлєвлєжээ?
-Тийм шvv. Архивын материал гээд юу байх ёстой вэ тэр бvгдийг тэнд хийхэд 500 жилийн дараа энэ номын сан дvvрэх юм гэж байсан. Тэгэхээр францчууд номын сангаараа дамжуулж ирээдvйгээ 500 жилээр харж байна гэж би бодож байгаа юм. Тэр vнэн байх аа. Гэтэл бид 500 байтугай таван жилээр ч харж чадахгvй байгаад нь би жаахан харамсаад байгаа юм. Гэхдээ ойлгох болов уу. Ойлгуулахын тєлєє би зvтгэх ёстой, хийх ёстой.

-Тэгвэл номын сангаа баяжуулах тал дээр тєр, засгаас хэр анхаардаг юм бол?
-Vгvй яахав ээ, ном авах хэдэн тєгрєг тєсєвт суулгаж єгдєг юм. Тvvгээрээ бид номоо худалдаж авдаг. Миний барьдаг нэг зарчим гэвэл, Монголд гарч байгаа бvх номоос тав, гурван хувь манай номын санд байх ёстой гэж боддог. Сайн байна уу, муу байна уу хамаагvй. Муу ном гэгдсэн байлаа ч ядаж нэг хувь байж л байх ёстой. Тэгээд ч манай бvх хэвлэлийн газар, ном бvтээж байгаа хvмvvс нэгээс гурван бvтээлийг номын сандаа хандивлаж байх Ерєнхийлєгчийн зарлиг байдаг юм. Тэр дагуу албан байгууллага, хувь хvмvvс маань номоо авчирч єгч байна. Vvгээр манай баяжилт нэлээд нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ маань уриалсан зарлиг учраас тухайн хvн єгєхгvй ээ гэвэл, бид заавал єг гэж хэлж чадахгvй. Гэсэн ч энэ зарлиг ном бvрдvvлэлтэд тvлхэц болж байгаа. Тvvнчлэн “Монголын нууц товчоо” гадаадад 100 орчим янзаар хэвлэгдсэн байдаг. Тэр бvгдийг олж цуглуулах ёстой. Гэтэл “Нууц товчоо” маань гадаадад их vнэтэй. Тухайлбал, Онон Єргєнгєєгийнх гэхэд 100 гаруй доллар гэх мэтчилэн. Энэ бvгдийг олж авахад их хэцvv байна. Гэвч гуйлгаар ганц нэгийг олж авч байгаа. Тиймээс би одоо албан ёсоор Гадаад хэргийн сайдад ханддаг юм билvv гэж бодож байна.

-Одоогоор хэчнээнийг нь цуглуулаад байгаа вэ?
-Намайг ирэхэд хорин хэд байсан юм. Одоо гуч гаруй болчихоод байна. Мєн монгол судлалын, тэрдундаа Чингистэй холбоотой гарсан номуудыг бvрдvvлж авах хэрэгтэй байна. Єєрєєр хэлбэл, гадны эрдэмтэд ирээд манай номын санд сууж байгаад бvх юмаа vзчихээд явчихдаг байх ёстой. Тийм учраас бvх хэлээр гарсан монгол судлалын номуудыг олж авах зорилготой байгаа. Энэ маань ганц нэгээр нэмэгдэж л байна. Тэгэхээр Гадаад яамныханд “Элчин сайдууддаа тухайн оронд гарсан “Нууц товчоо”-г олоод Vндэсний номын сандаа єгєєч ээ” гэсэн vvрэг єгєєч гэж гуйх гээд байгаа юм. Яахав дээ, 210 долларыг эрхбиш Элчин сайдын яам Vндэснийхээ номын санд гаргачихаж дєнгєнє биз дээ. Ингэж бодоод л Гадаад хэргийн сайдад хандах гээд байгаа юм.

-Ингэхэд ховор номын цуглуулгад хамгийн сvvлд хэзээ vнэт бvтээл нэмэрлэсэн байдаг юм бол. Ер нь сvvлийн vед энд тэндээс ховор бvтээл гарч ирэх юм уу?
-Их ховор доо. Намайг захирал болсноос хойш хvмvvс ганц нэг ном авчирч єгсєн. XIX зууны дунд vед бичигдсэн, бурхныхаа гvнгэрваанд байсан “Хоёр загалын тууж”-ыг авчирч хандивласан байгаа. Цалин цагаан мєнгєн дээр алтаар бичсэн “Сундуйн жvд” гэдэг номыг Манзширын хийдийн дархан лам Дагва гэж хvн удирдаж урласан байдаг. Гэтэл тэр дарханы зээ хvv Шаарийбуу гэдэг хvн євєєгийнхєє алт, мєнгє орсон хvрдийг манай номын санд авчирч єгсєн. Хvрд гэдэг маань бас л ном шvv дээ. Иймэрхvv зvйл мэр сэр ирдэг юм.

-Танай номын сан Улсын тєв номын сан гэдэг нэрээ саяхан Монголын vндэсний номын сан болгон єєрчилсєн. Ер нь 85 жилийн хугацаанд хэдэн нэр сольсон юм бол?
-Ер нь номын сангууд vндэсний статустай байдаг. Тиймээс МVНС болсон юм. Номын сан маань эхлээд Номын хvрээлэн гэж байгуулагдаад, 1924 онд Улсын номын сан болсон. Тэгээд сvvлдээ Улсын тєв номын сан болоод одоо МVНС гэж нэрээ єєрчлєєд байна. Тэгэхээр дєрвєн удаа л нэрээ солиод байгаа юм уу даа.

-Тэгэхээр таниас нэг зvйлийг бас асуухгvй єнгєрч болохгvй нь. Сvvлийн vед уран зохиолын орчуулга гэж байхгvй боллоо гэгдэх болсон. Гэтэл манайхан єєрсдийн уран бvтээлээ гадаад ертєнцєд таниулах ёстой гээд байдаг. Гэхдээ гадагшаа орчуулах тал дээр бvр ч учир дутагдалтай гэгддэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Vнэндээ сvvлийн vед орчуулга тун ховордсон шvv дээ. Яагаад вэ гэхээр, орчуулгын уран зохиол авч уншдаг уншигч тун ховор болчихсон юм шиг байна. Хоёрдугаарт, яг тэгж хvний сонирхлыг татсан vнэхээр сайн зохиолыг орчуулах талаар учир дутагдалтай байна. Гэхдээ “Мон судар” хэвлэлийн газар л орчуулгын зохиол нэлээд хэвлэж байна. Ер нь орчуулагчид их цєєн байх шиг байна. Хамгийн сvvлд Ерєнхийлєгч Н.Энхбаяр, Х.Мэргэн, Нарантуяа, Нарангэрэл гэсэн дєрвєн залуу мэргэжлийн орчуулагчаар гадаадад тєгсч ирсэн. Тvvнээс хойш орчуулагын чиглэлээр гадаадад хvн суралцаагvй. Тэд ирээд Монголын утга зохиолыг Орос уруу нэлээд орчуулсан. Мєн оросоос єєрийн эх хэл рvv ч нэлээд орчуулсан. Уг нь бид єєрсдийнхєє уран зохиолыг гадаадад танилцуулах нь зvйтэй. Гэтэл зах зээл хаана байх вэ. Америк, Англи манай зохиолчдын зохиолыг авах уу, vгvй юу, vнэхээр тэдний сонирхлыг татах сайн зохиол байна уу, vгvй юv гэх мэтчилэнгийн янз бvрийн зvйл гарч ирж байна л даа. Харин гаднаас монгол уруугаа Х.Мэргэн нэлээд сайн орчуулга хийж байна. Г.Аюурзана бас нэлээд юм хийлээ. Энэ хоёрыг дурьдахгvй бол болохгvй. Мєн Хятадад Ганбаатар гэж залуу бий. Тэр хятад хэлнээс олон сайхан зvйл орчуулж хийж байна. Орчуулагчдаас жаахан тулхтай юм хийж байгаа нь гэвэл эд нар л байна даа. Тухайлбал, англиас сайн орчуулга хийж байгаа залуус гэхэд л ховор байна шvv дээ, Vгvй яахав, Чойнхор, Д.Бямбаа гэсэн хvмvvс байна. Эд нар маань миний vеийн орчуулагчид шvv дээ. Дороос шинээр гарч ирсэн залуус биш. Японоос Тємєрбаатар нэлээд юм хийж байсан. Харин сvvлийн vед чимээ тасарчих шиг боллоо. За даа, тэгээд бvр залуучууд гэхээр энэ нэг юм хийж байна шvv гээд хэлчихмээр нvдэнд ажиглагдаж байгаа юм алга шив дээ. Яахав англи хэлээ сайн мэддэг юм шиг байна л даа.

-Залуус гэхээр ганц нэг кино орчуулахаас хэтэрдэггvй юм биш vv?
-Кино орчуулж байгаа гэх боловч тэр нь модон хэлтэй, vнэхээр ойлгогдохгvй зvйлvvд байх юм. Монгол хэлээ мэдэхгvй байна. Орчуулга хийхийн тулд гадад хэлийг сайн мэдэх ёстой ч монгол хэлний найруулга зvйг цогц эзэмшсэн байх хэрэгтэй шvv дээ.

-Багаасаа аль нэг гадаад хэлний сургуульд суралцаад, тэгээд гадаадын улс орнуудад очиж мэргэжил эзэмшээд ирсэн хvмvvс маань монгол хэлээ сайн мэддэггvй. Эндээс єнєє модон хэлтэй орчуулагчид тєрєєд байгаа юм биш vv?
-Тэгэхээр уран зохиолын орчуулга хийе гэвэл заавал монгол хэлний найруулга зvйг vзэх ёстой. Ер нь монгол хэлний найруулга зvйг бvх их, дээд сургуульд vзэх ёстой. Учир нь тооны нэг эрдэмтэн тооны сурах бичлээ гэхэд нєгєє бичсэн зvйл нь ойлгогдохгvй байх жишээтэй. Гэтэл vнэндээ тэр хvн монгол хэлний хувьд дээд боловсролгvй, арван жилийн боловсролтой. Харин тооны хувьд дээд боловсролтой. Тэгэхээр ийм бэрхшээл гарч байгаа юм. Тиймээс эх хэлээ єєд нь татах, цэвэр байлгах, эх хэлнийхээ сайхан найруулгад сургах тал дээр бvх их, дээд сургууль анхаарах ёстой гэж би боддог юм. Энэ бол ерєєсєє яригдахгvй байгаа асуудал. Тэгэхдээ бvр телевиз гэдэг их аюултай зэвсэг шvv дээ. Хvний нvд, чих, тархи гурав уруу зэрэг ордог. Тийм учраас телевизийн хэл хэдий чинээ муу болхи байна тэр нь хvнд шууд нєлєєлж байдаг. Жишээлбэл, нэг сурвалжлагч хєдєє оччихоод “За євєлжилт ямар явагдаж байна” гэж асууж байна. Гэтэл нєгєєх нь аманд нь нэг юм тулгачихсан болохоор сандрахдаа “Євєлжилт сайн явагдаж байна аа” гэж хариулж байгаа юм. Уг нь сурвалжлагч “Та сайхан євєлжиж байна уу, Мал сvрэгтарган уу, Єнтэй байна уу” гэж асуувал єнєє хvн яг тvvнийг нь дагаад хариулна шvv дээ. Тэгтэл манай сурвалжлагчийн асуултаас болоод єнєє хvн буруу, тэгээд малчид маань буруу ярьж эхэлж байгаа юм. Тиймээс ялангуяа телевиз, радиогийн сурвалжлагчдын монгол хэлний боловсролыг авч ярих л хэрэгтэй асуудал гэж боддог. Нэг телевизээр гар бємбєгийн тэмцээн тайлбарлаж байгаа юм. Тэгэхдээ тєдєн нойморын тамирчин давуулалт хийгээд, тєдєн ноймерын тамирчин авалт хийгээд, нєгєєх нь цохилт хийгээд гээд л єнєє бємбєг нь уначихсан байхад тайлбарлагч нь ярьсаар л байгаа юм. Гэтэл монгол хэл гэдэг зєвхєн vйл vгээр ярьж болдог онцлогтой. Давууллаа, єргєлєє, цохилоо гээд л болоо. Тэгэхэд єнєє бємбєгнийхєє хурдыг гvйцнэ шvv дээ. Тэгтэл давуулалт хийгээд гэх мэтээр баахан зvйл хэлэх гэж хэлээ хугалчих гээд байгаа юм. Тэр орос, англи хэлнээс орж ирсэн vйлээс vvссэн нэр vгийг аваачаад илvvцээр хэрэглэх нь єєрт нь ч хэцvv байгаа юм. Гэх мэтчилэнгээр хэлийг бузарлаж байна даа. Сонингууд гэхэд л “тий ш дээ, байна ш дээ” гээд ганц vсэг бичээд л, єнєє монгол хэлний дvрэм хаачсан бэ. Би интернэтээс уншиж байсан юм. Арабын нэгдсэн Эмиратад гадаах зарлал заавал араб хэлээр байх ёстой. Хэрвээ нэг vсэг алдсан байхад 100 доллараар торгодог гэнэ. Хэлээ тэгж хамгаалдаг байх нь. Гэтэл манайхан болохоор худал vнэн нь мэдэгдэхгvй латин vсгээр биччихсэн хаягаар дvvрэн байдаг.

-Бид ч бас тийм хууль гаргах хэрэгтэй бололтой?
-Тэгэлгvй яах юм бэ. Хууль гаргах хэрэгтэй. Тэгвэл хуулийг биелvvлнэ шvv дээ.

-Эх хэлээ хамгаална гэдэг vндэстнээ хамгаална гэсэн vг?
-Тийм шvv дээ. Дагестаны яруу найрагч Расул Гамзатов “Эх хэл маань байхгvй болбол би маргааш нь vхнэ” гэж хэлсэн байдаг. Тvvнээс санаа авъя л даа.

-Тэгвэл манай орчуулагчид залгамж халаагаа бэлтгэх тал дээр хэр анхаарал тавьдаг юм бол?
-Хааяа нэг л эрдэм шинжилгээний хурал хийж байна. Тvvнээс биш яг тэр талаар тєлєвлєєд хийж байгаа зvйл байхгvй.

-Саяхан болсон дэлхийн яруу найргийн хурлыг угтаад Байроны шvлгийг монгол хэл рvv, Эрээнцавын Д.Нямсvрэнгийн шvлгийг англи хэл рvv хєрвvvлэх уралдаан зарласан. Энд харин нэлээд орчуулагч оролцсон юм биш vv. Тэднээс гайгvй гэх залуучууд харагдсангvй юv?
-Яахав дээ, тэнд манай Х.Мэргэн, Д.Урианхай гээд гурван хvн байр эзэлсэн байна билээ. Гадаад хэл рvv хєрвvvлэхэд нь Цог гэх мэт залуучууд байр эзэлсэн байсан. Уг нь тиймэрхvv єдєєсєн, урмыг нь сэргээсэн юм байвал их хэрэгтэй л дээ. Мэнд-Ооёо бол сая их сайхан юмнууд хийсэн л дээ. Арваад ном гаргав уу. Япон, Энэтхэг, Оросын яруу найраг гээд улс улсын яруу найргийн тvvвэр гаргачихлаа. Мєн Данзанравжаагийнхаа яруу найргийг англи хэлээр гаргачихлаа. Энэ бол маш том ажил л даа. Тиймээс Мэнд-Ооёодоо баярлалаа гэж хэлэх ёстой.

-Таны хувьд сvvлийн vед орчуулга хийж байна уу?
-Орчуулга нэг их хийхгvй байна даа. Далай багшийн “Дундад vзлийн тvлхvvр” гэсэн ном орчуулах гээд эхлээд хоёр жил болж байна. Миний “Тэнгэрийн нохой” гээд ном байдаг. Тvvнийгээ хvнээр англи хэл рvv орчуулуулсан. Тэрнийг редакторлоод байж байна. Єєр ч надад орчуулсан, бичсэн ном алга байна.

Ш.Анхтуяа
/Монголын мэдээ 222/1998/

2 comments:

  1. Anonymous20/9/10 01:07

    Орчуулагчдын эвлэл гэж юм байна уу? Байгаа эвлэл нь гадаадад биш юм аа гэхэд ядаж өвгөн орчуулагчдаараа залуучууддаа зориулсан сургалт явуулж баймаар юм.

    ReplyDelete
  2. Anonymous20/9/10 01:12

    Tun saihan sanal baina. Tegvel bi lav durtaiya ochno.

    mongolia

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...