Sep 20, 2010

Манай онгоц өндрөө алдаж эхлэлээ

http://iregedui.blogspot.com/-оос
-----------------------
Саяхан Солонгос, Японы найзуудтайгаа Хөвсгөл далайд очиж амрахаар Улаанбаатараас Изнис айр (eznis гэдэг нь easy fly гэсэн утгатай юм гэнэ.) компаний Сааб гэдэг онгоцоор нисэв ээ. Тэнгэр хангай ч ивээж цаг агаар сайхан тогтуун цэлмэг байлаа. Мөрөнд дөхөж очоод онгоцны үйлчлэгч залуу зарлаж байна. "Эрхэм хүндэт зорчигчид оо, манай онгоц 15 минутын дараа Мөрөн хотын онгоцны буудалд буухаар өндрөө алдаж эхэллээ. Та бүх суудлын бэхэлгээ, бүсээ дахин нэг шалгана уу?" гэж байна. Өндрөө алдаж эхлэлээ гэхээр монгол хүний сэтгэхүйд бол сонин л сонсогдож байна. Изнис бүгдээрээ тэгж ярьдаг бол эвгүй л юм. Буух гэж байна, буухаар сууж эхэллээ, ядаж доошилж байна гэвэл дээр шиг санагдлаа.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...