Sep 8, 2010

Хэлний тураал

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=87580Оллоо сайтаас
----------------------
2008-02-05 09:19:44 , Мэдээний дугаар: #87580

Тєрєлх хэл минь хачиртай талхны завсар бяслаг болох нь

Монгол vндэстэн хэлний тураалд нэрвэгдлээ. "Сайн уу"-г Hi-гаар сольж, "Баяртай"-г Bуе болгож, " Ойлголоо "-г ок-гэсээр бvр хэвшлээ. "Тэх vv" гэсэн асуултынхаа хариуд "яг тэгж харагдаач" гэх vг сонсоод дургvйцэн татгалзлаа гэж хэнбугай ч адилхан гадарладаг болж. Товчхон хэлбэл, утга, ойлгомж нь яйжгий араг шиг эвдэрсэн, учир нь vл олдох эрлийз хэлээр бид харилцдаг болчихож. Хошин урлагийнхан энэ эмгэнэлийг элэглэхийн оронд харин ч "моодны шинэ vг" гээчийг санаачлан vлгэрлэх юм.
Оюунлаг сэтгэлгээ, нийгмийн амьдралыг хєтлєгч сэтгvvлчид "Та хэлэхгvй юv, vvнийг тайлбарлаач" гэх мэтийн эрvv шvvлт тулган яллагчийг санагдуулам жижvvрийн цєєхєн vгээр буруу зєвгvй давшилна. Улс орны хєгжлийг удирдан жолоодогч улстєрч тvшээдийн амнаас дандаа "асуудал, арга хэмжээ" унана.

"Наадамлах асуудлыг шийдвэрлэнэ, морь уралдуулах асуудлыг сонирхоно, эдийн засаг єссєн асуудал нь манай намын ажлын vр дvн, тvймрийн асуудлыг унтраана". Бараг л "Баах асуудлыг хэлэлцэнэ" гэх шахах юм. Амны билгээс ашдын билэг, монгол хvн амаараа гэлцдэг. Нээрэн ч, амаар нь дvvрэн "асуудал" байхад улсаар нь дvvрэн осол гамшиг, vхэл хагацал, єлсгєлєн ядуурал нvvрлэсэн нь энэ биз.

Эх хэл минь турж гvйцлээ. Нэгэн цагт монгол хэл мэдэхгvй нэгний арилжаа зогсож, харилцаа тасарч, дэлхийнхэн энэ хэл дор нэгдэж явсан байна. Ноёрхогч тэр vе буюу XIV зуунд хоёр сая хvртэлх vгийн сантай гэж дурьдагдаж асан монгол хэл одоо 40 мянган vгээр хязгаарлагджээ. Гэхдээ энэ бол Я.Цэвэл авгайн толь бичигт нэрлэгдсэн vгсийн тоо юм шvv.

(Олзуурхууштай нь, хэлний хэдэн эрдэмтэн маань шинэ хуучин vгсийг хамж нийлvvлээд 250 мянган vгийн толь гаргахаар зэхэж байгаа гэнэ лээ) Харин бодит амьдрал дээр бидний яриа мянган vгэн дотор л эргэлдэж байна. Уран зохиол, танин мэдэхvй, шинжлэх ухааны vгсийн сан ч цєєрсєн. Ийм бага vгээр ярьж ойлголцож буй бидний уураг тархи, оюуны чадамж багтаамж мєн тийм хэмжээнд хязгаарлагдах нь лавтай. Хэл сэтгэхvй харилцан уялдаатайг баталсан нотолгоонууд vvнийг бэлхнээ гэрчилнэ. Оюундаа цэгнээд, vгээр илэрхийлдэг энгийн атлаа нарийн энэ шvтэлцээ эцэстээ биднийг оюуны ядууралд нэрвэгдэхэд хvргэлээ.

Хэлний тураал эхэндээ тархи хоосруулж, эцэст нь vндэстэнг мєхєєдєг гэнэ. Манж хvн єнєє ч аж тєрсєєр, харин манж гvрэн мєхєн арчигджээ. Олон улс хотыг, єнєєгийн хvчирхэг гvрэн Хятадыг, тэргvvн гудайж яваагvй бидний их євгєдийг ч харцан дороо захирсан энэ vндэстэн шороон тvмэн хятадад уусан замхарсны нэгэн нєхцєл нь язгуур хэлнийх нь мєхєл гэдэг. Хэл мєхєхєд vндэстэн мєхєхийн жишээ энэ билээ.

Иймийн тулд улс орнууд, тэр дундаа дэлхий дахинаа ноёрхлоо тогтоож буй том гvрнvvд эх хэлний маш нарийн бодлого баримталдаг аж. Хэлээр дамжиж соёл тvгээгддэг болохоор ноёрхохыг хvсэгч хэнбугай ч vvнийг анзаарахгvй орхиж чадахгvй нь ойлгомжтой. Vндэстнээ мєнх оршоох язгуур бодлого бий нь ч мэдээж. Харь vг тухайн vңдэстний хэлний сангийн 30 хувиас хэтэрвэл хэл соёлын гамшигт туллаа гэж тэд тvгшдэг гэсэн. Эх хэлээрээ ганц хоёрхон саяулаа ярьдаг бид байтугай олон зуун сая, єчнєєн тэрбум хvн ярьдаг хятад, солонгос, япончууд єнєє хvртэл ханз vсгээ халаагvй, vр хойчдоо сургахыг шаардсаар байна.

Харин бидний хэлэнд харь vг хэт олшров. Хvн тєрєлхтєн хєгжиж, шинийг бvтээсээр байгаа цагт хєгжил дагасан шинэ vг хэллэг vvсч гарах нь зvйн хэрэг. Гэрэл цахилгаан, зурагт радио, индvv, машин, компьютер, онгоц пуужингаас эхлээд хєгжил дэвшил vнэртvvлсэн шинэ vгс vндэстэн бvрийн хэлний санг баяжуулан орж ирсэн. Тэр дундаа оноосон мэргэжлийн голдуу vг орчуулгагvйгээр хэрэглэгддэг нь ч жам. Гэтэл манайд тодорхой хvрээнийхэн ойлголцдогоос ангид чамирхлын гэмээр хэл хэдийнэ хэвийн санагдах боллоо.

Олонхи, нийт гэсэн vг байсаар атал масс, их, бага гэхийн оронд максимум, минимум, таашаал ханамж гэдгийг кайф гэхчлэн ярьсаар vндсэн монгол vг гээгдэх нь. Маркетинг, менежмэнт, тендэр, жендэр зэрэг оноосон монгол утга нь тархинд шууд буухгvй vг амнаас гарах арван vгийн талыг эзлэх болов. Хоёр монгол vг хэлээд нэг гадаад vг хавчуулбал єндєр боловсролтой, боловсон, орчин vеийн харагдана гэж vнэмшдэг гэмээр залуустай хором тутамдаа таарч байна. "Мартаар Acer компьютерийн дистрибютер Макс трейд компанийн менежерийн группынхан Гранд центрийнхээ оффист Стар биржийн брокер доктор Болдын "Маркетингийн стратегийг мотивацилах процесс" лекцээр семинардаж, Цуки хаусын караокед шоудав". Тєрєлх монгол vг маань шоовдор хvvхэд шиг гадуурхагдсан ч дээрх єгvvлбэрийг уншаад бидний хэн ч ойлгоно. Бодит хэрэглээндээ бид ингэж л ярьдаг болчихож. Шинэ vг vvсч бий болох нь дээр єгvvлсэнчлэн жам ёсных ч гадныхан энэ мэт vгсийг ямагт тєрєлх хэлний тайлбартай байлгадаг аж.

Сонсонгуут утга нь эх хэлээр сэтгэхvйд бууж байх ёстой. Энэ бол харь хэлний нєлєєнд тэсч vлдэх эхний алхам гэнэ. Утгачилсан монгол тайлбаргvй, тvvнийгээ дагаад ойлголт нь хэлнээ буугаагvйгээс нисэх, тємєр зам, анагаах, инженер технологийн зэрэг зарим онцгой салбарынхан шинэхэн ажилтандаа ажлын горимоо тайлбарлахын тулд vйлээ бардаг болсон гэнэ лээ шvv. "За нэг иймэрхvv баримжаатай юм аа" гээд бушуухан хаалгаа хаадаг даргатай та хаа нэгтээ тааралдсан ч байж мэдэх л юм.

Л.Мєнхзул

1 comment:

  1. Anonymous8/9/10 23:35

    Neeree l humuus gadaad ug ih heregleh bolson doo. Negiig boduulahaar l bichleg baina.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...