Sep 9, 2010

Учирлах үг

“Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэг үгийг та сонссон биз ээ. Үүний утга нь миний ухаж ойлгосноор нэгдүгээрт аливаа юмны жорыг сайн мэдэж зөв хэрэглэ, хоёрдугаарт туршлага чухал гээд байгаа байх. Ер нь аргаа олж чадвараа сайжруулахыг хичээх нь хамгийг чухал. Гэвч жор тааруулах амаргүй. Эмчийн бичиж өгдөг жор, хоол хийхэд хэрэглэдэг жор бид бүхэнд танил байдаг. Харин хүний санааг хүнд ойлгуулахын тулд орчуулгын жор буюу орчуулгын онолын мэдлэг хэрэгтэй. Мэдээж хоосон онолоос зайлсхийх нь зүйтэй. Онол дадал хосолж ур чадварыг бүтээнэ. Онол амьдралаас хол байж болохгүй, харин амьдралаас урган гарсан, амьдралд тустай байх ёстой.

Орчуулгын талаар сонирхож онолын ном сурах бичгээс үзэж харсан, түүнчлэн орчуулгын багахан туршлагадаа үндэслэн ийнхүү орчуулгын жор бичихээр шийдлээ. Энэ жорыг би дур мэдэн зохиосон биш, тодорхой хэмжээнд орчуулагч хэлмэрч хүмүүсийн амьдралаар батлагдсан гэдгийг хэлье. Чухамдаа орчуулгын тухай орчуулга зонхилох хувь эзлэх болно. Эмчийн жор эдгээж илааршуулах чадалтай, хоолны жор тэжээн тэнхрүүлэх хүчтэй байдаг шиг орчуулгын жор олныг ухааруулж туслах болтугай. Авах гээхийн ухаанаар шүүн тунгааж улам сайн орчуулдаг болоорой.

Аа тийм, нарийн дэс дараа гэлгүй тухай бүрт нь олсон санаснаараа бичиж толилуулах болно гэдгээ урьтаж өчье.

5 comments:

  1. Anonymous9/9/10 11:32

    Ок. Хүлээж байя.

    ReplyDelete
  2. Хэт их найдвал урам ихээхэн хугарч мэднэ. Багахан найдаад санаснаас илүү байвал баахан баярлана шүү дээ ^^.

    ReplyDelete
  3. Anonymous9/9/10 23:37

    Харин тийм. Гэхдээ л ихийг хүлээж байна. Ихийг хүлээлгэсэн хүн яадаг билээ?

    ReplyDelete
  4. Tegeed haana bainaa
    Uzeye ldaa

    ReplyDelete
  5. Гарчигаас сонгож уншъя гэсэн хэсгийн Орчуулгын жор гэснийг сонгож орвол холбогдох бичвэрүүдийг үзэж болно.
    Аажуу уужуу тавих болно.
    Тэвчээртэй хүлээж, санал бодлоо дор бүр нь илэрхийлж байгаарай.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...