Солонгос орон, солонгос хүн зоныг ойлгоё мэдье гэвэл хэл усыг нь сурах нэн чухал. Юуны өмнө солонгос хэлийг гадарладаг болох хэрэгтэй. Та солонгос хэлийг гадарладаг уу? Үгүй бол одоо эхлэхэд оройтохгүй. Гадарладаг болсон бол дараа нь солонгос хэлийг солонгос соёлтой нягт уялдуулан мэдлэг чадвараа гүнзгийрүүлж “доторлохыг” хичээгээрэй. Мэдээж үүнд багагүй цаг зав, хичээл зүтгэл хэрэгтэй. Хүсэл зориг байхад аливаад хүрч болох хэдий ч өөрт таарсан арга барилаа аль болох хурдан олж авахгүй бол хүсэхэд хясна гэгчээр хичээл зүтгэл талаар өнгөрөх нь ч байдаг.
Эх хэлээ сурахын тулд та монгол орчинд байж, монгол соёлоос суралцаж, монгол хэлийг тогтмол хэрэглэж байж өдий зэрэгт хүрсэн нь тодорхой. Гайгүй сайн түвшинд хүрэх дайтай сурчихсан болохоор одоо эргээд бодоход нэг их хичээл зүтгэл цаг зав ороогүй мэт санагдаж магадгүй ч “уйгагүй” байсан гэдэг нь гарцаагүй үнэн. Үүнтэй адилаар солонгос хэлийг сайн доторлоё гэвэл “солонгос уур амьсгал”-ыг мэдэрч, тийм орчин байхгүй бол аль болох бүрдүүлж, жаахан хэтрүүлж хэлэхэд “солонгосоор амьсгалах” хэрэгтэй.
Энэ л үүднээс би солонгос хэл соёлын орчинд байгаа нэгнийг нь уг орчиноо сайн ашиглаасай гэж, тиймгүй нэгнийг бага ч болов солонгос орчинг бүрдүүлээсэй гэсэн сэтгэлээр уншсан сонссон, сурсан мэдсэнээсээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Дутуу дулимаг зүйлгүй, алдаа мадаггүй хүн гэж юу байхав. Харин алдаанаасаа суралцаж, алдаагаа давтахгүйг хичээх, асууж лавлан эрж сурах хэрэгтэй. Солонгос үсгийг уншиж чаддаг, ойр зуурын дүрэм мэддэг хүнд үгийн баялагаа сайжруулж солонгос соёлоос суралцахад нь бага ч болов тус нэмэр болох зорилгоор би энэ аянг эхлүүлэх гэж байна. Миний бичсэнээс буруу хазгай зүйл олж харвал даруй мэдэгдээрэй гэж хүсье.
За ингээд солонгос хэл соёлын аянаа эхэлье.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.