Цагаан толгой сурч, ойр зуурын үг өгүүлбэр цээжлэснээ хэл мэддэг гэвэл 낯뜨거운 일/창피한 일 “нүүр улаймаар юм” гэдэг нь тодорхой. Гадаад хэлийг сайн сурах, 말이 입에서 술술 나오고 “ус цас шиг урсгаж” 유창하게 말하는 것 “чөлөөтэй ярих нь” мэдээж хэцүү.
Солонгос хэлийг хэдийгээр монгол хэлтэй адил 알타이어족에 속하고 Алтай язгуурын хэлд багтдаг, 어순이 똑같으며 өгүүлбэр дэх гишүүдийн дэс дараа ижил бөгөөд 한글 “солонгос үсэг” сурах хялбар гэдэг боловч 한자 “ханз” гэгддэг хятадын дүрс үсгийн сонгодог хувилбарыг хэрэглэдэг, энэ ханзаар бүтсэн үг солонгос хэлний үгийн сангийн 70-аад хувийг эзэлдэг гэхээр тэр бүхний утгын нарийн ялгаа, хэрэглээг яг таг сурч мэдье гэвэл ханзыг хичээнгүйлэн сурах хэрэгтэй болоод явчихна.
Түүнээс гадна зөв дуудах ёс буюу 발음법 авиа зүй, 정서법 зөв бичих дүрэм, гадаад үгийг солонгос үсгээр 전사/표기법 галиглан тэмдэглэх арга, солонгос үгийг 로마자 표기법 латин үсгээр галиглан тэмдэглэх арга, 문법 хэлзүйн дүрэм, 다의어 олон утгат үгийн салаа утга ба шилжсэн утга, үг бүтэх ёс болон 접두사 угтвар 접미사 дагавар, чимэх үг буюу 의성어 дуу авиа дуурайх үг 의태어 дүр байдал дуурайх үг, 세는 말 тоолох үг, 외래어 гадаад хэлнээс солонгос хэлэнд орсон үг, 전문용어 мэргэжлийн үг хэллэг, 유행어 моодонд орж байгаа буюу тухайн цаг үед дэлгэр хэрэглэгдэх болсон үг, 채팅어 чаатын үг, 신조어 шинэ үг, 약어 товчилсон үг, 속담 зүйр үг, 관용구 өвөрмөц хэллэг, 수수께끼 оньсого, 한자성어/고사성어/사자성어 ханз хэлц, 통•번역 방법 хэлмэрчлэх орчуулах арга барил гэх мэт сурах зүйл их бий.
Бас дахин дахин давтаж онцлоод байгаа 문화지식 соёлын талаарх мэдлэг тун их тустай. Гэвч энэ бүхнийг тодорхой хэмжээнд сурч эзэмшин санасан зорьсоноо биелүүлж байгаа хүн цөөнгүй учир та бас 도전해보세요 “оролдоод үзээрэй”. Үүний тулд аль болох тогтмол цаг зав гаргаж, анхааралтай уншиж сонсож , идэвхтэй ярьж бичихийг хослуулж сурах нь зүйтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Unen dajgui. Bichleg helleg ni taalagdaj baina. Amjilt husii.
ReplyDeleteuram hairlasand bayarlala
ReplyDeleteСанал нэг байна шүү. Ер нь аль нь орны хэлийг сурсан тухайн улсын соёлын талаар сайн мэддэг байх нь их үр дүнтэй байдаг шүү дээ.
ReplyDelete윗 글을 보면 한국말을 너무 잘 배우신 것 같은 느낌이 드네요. 저도 한국어 학과 졸생이지만 아직은 많이 부족해요. 많은 도움 부탁 드립니다.
ReplyDeletesain bnuu mash ix yum surch boloxoor bulan bna tsaashdiin ajild ni unduruus undur AMJILT xvsei saraa
ReplyDeletebayarlalaa uneheer unen zuil bichjee hicheeh bolno
ReplyDeleteБаярлалаа.Хичээх болно
ReplyDeleteТанд аз жаргал хүсье
сайн байна уу би нийгмийн халамжийн ангид сурдаг мэдэхгүй юм үнэхээр их байнаа та бүгдээс тусламж авч болох уу ялангуяа орчуулгийн тал дээр........ saraa
ReplyDeletekoreantranslators@groups.facebook.com хаягаар мэйл бичээд үзээрэй. Туслах хүн гарна гэж найдаж байна.
ReplyDeletemongolia
우아...
ReplyDelete중요한 글인데요. 저도 한국어를 배우고 있는데 오래 안 됐어요.
낯뜨거운 일/창피한 일 “нүүр улаймаар юм” 발음법 авиа зүй 이렇게 썼으니까 편하고 좋아요.
앞으로 더 열심히 하세요.