Jul 26, 2010

"Оюуны гүүр" шагнал - Оны шилдэг орчуулагч

www.olloo.mn -ees
-----------------------------------
2006-01-09 11:54:46 , Мэдээний дугаар: #19250

“Монсудар” хэвлэлийн газраас шилдэг орчуулагч болоод орчуулгыг vнэлэх “Оюуны гvvр” хэмээх нэгэн шагналыг бий болгож анхны эзнийг нь 500.000 мянган тєгрєгєєр шагнах боллоо.

Єнєє vед ном орчуулах нь цаг vеийн хэрэгцээ шаардлагаас урган гарч буй нэн чухал vйл явц болоод байна. Учир нь олон зуун жилийн хєгжлийн туршлагатай улс орнуудын нэрт сэтгэгчдийн зохиол бvтээлvvдийг эх хэлнээ буулган тvvнийг хєгжил дэвшилдээ тулгуур болгох нь Монголчууд бидний амьдралд чухал ач тустай vйл явдал гэж vзэж байна.
Тиймээс “Монсудар” хэвлэлийн газраас орчуулгын бvтээлийг олон нийтийн хvртээл болгоход хамгийн их vvрэг гvйцэтгэж байдаг орчуулагчдыг дэмжиж улмаар тэднийг урамшуулан, улам сайн бvтээлvvдийг тvгээн дэлгэрvvлэх зорилгоор уг арга хэмжээг эхлvvлж байгаа бєгєєд цаашид орчуулгын vйл ажиллагааг дэмжихийг бусад байгууллага, хувь хvмvvст уриалж байна. Уламжлал болгон явагдах уг арга хэмжээнд:
• Уран сайхны шилдэг орчуулга
• Нийгэм, улс тєрийн шилдэг орчуулга
• Орчуулгын бvтээлд их хувь нэмэр оруулсан “Оны шилдэг орчуулагч”
• Орчуулгын ажлыг хєхиvлэн дэмжигч байгууллага болон хувь хvнийг тус тус тодруулж шагнал гардуулж байхаар боллоо.

Анхныхаа жилээ зохион явагдах энэ арга хэмжээнд орчуулгын vйл хэрэгт их хувь нэмрээ оруулж, нийт 60 гаруй бvтээлээ олон тvмэндээ хvргэсэн Нvvдлийн соёл иргэншлийн академийн билгvvн номч академич, Чингис хааны Дэлхийн академийн жинхэнэ гишvvн- академич Чойнзонгийн Баатарыг 2005 оны шилдэг орчуулагчаар тодруулж 500.000 тєгрєгєєр шагнах болжээ. Шагналыг єнєєдєр буюу 1 сарын 9-нд “Интерном” номын их дэлгvvрт гардуулан єглєє.

Уг шагналыг уншигч болоод мэргэжлийн шилдэг орчуулагч, уран бvтээлчдийн бvрэлдэхvvнтэйгээр тодруулж байхаар тогтов.

Чойнзонгийн Баатарын орчуулсан зарим бvтээлvvд:
• Сод жанжин Чингис хаан тvvний vлдээсэн єв
• Чингис хааны шар тугийн дор
• Догшин давалгаат Далай их Чингис хаан
• Чингис хааны бvрэн тvvх оршвой
• Монголын анхны хаадын тухай Хятад эх сурвалж
• Зєвлєлт Хятадын харилцааны нууц тvvх
• Эдийн засгийн софизмууд
• Улс тєрийн эдийн засгийн ухааны шинжилгээ
• Нострадамус
• Хиллари Клинтон: Миний амьдралын тvvх
• Монголын нийгмийн єєрчлєлт шинэчлэлтийн vе шатууд
• Жа ламын толгой


Ж.Алт

/Оллоо.МН/

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...