小貪大失(소탐대실) хүндээ хөнгөнөөс өгөх, ялихгүй юманд ямааны гарз
束手無策(속수무책) яаж ч чадахгүй, аргагүйдэх, гараа хүлүүлсэн мэт
修身齊家治國平天下(수신제가치국평천하) биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас
修人事待天命(수인사대천명) хүч хүрэх бүхнээ хийгээд хөх тэнгэрийн зарлигийг дагах
乘勝長驅(승승장구) ид хаваа гайхуулах, бахтай ялалтууд байгуулах
時時刻刻(시시각각) цаг мөч бүр
是是非非(시시비비) зөв буруу
身土不二(신토불이) энэ бие эх нутаг нэг, төрсөн нутгийн тариа ногоо биед зохистой, дассан газрын даавуу зөөлөн
十中八九(십중팔구) зууны ная ерэн хувь, дийлэнх нь, ихэвчлэн
啞然失色(아연실색) мэл гайхаж цэл хөхрөх
我田引水(아전인수) хувиа бодож довоо шарлуулах, амиа хоохойлох
曖昧模糊(애매모호) бүрхэг, хоёрдмол
愛之重之(애지중지) нүдний цэцгий мэт хайрлах
嚴冬雪寒(엄동설한) хахри хүйтэн, тэсгим хүйтэн
嚴妻侍下(엄처시하) эхнэртээ толгой мэдүүлсэн, эхнэрийнхээ гарт орсон, доожоогүй, унхиагүй
緣木求魚(연목구어) бүтэхгүй юмаар хөөцөлдөх, буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ
五里霧中(오리무중) тааж мэдэх аргагүй, барьцгүй, манан будан дунд
吳越同舟(오월동주) заналт дайсантайгаа заяа тавилан нэгдэх
烏合之卒(오합지졸) бэлтгэлгүй цэргүүд, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг
屋上架屋 (옥상가옥) учиргүй давхарлах, өрж давхарлахаа л мэдэх
溫故知新(온고지신) буурлаас үг сонс болсоноос ам хүр
曰可曰否(왈가왈부) зөв бурууг ярих, тийм үгүй гэх
龍頭蛇尾(용두사미) сүржин эхлэл сүйдтэй төгсгөл, сонин дээрээ соохолзож сониноо буухаар хоохолзох
愚問賢答(우문현답) утгагүй асуултанд ухаалаг хариулт
迂餘曲折(우여곡절) амьдралын нугачаа, бартаа
右往左往(우왕좌왕) яах учраа олохгүй байх, сандчиж үймэх, хөл алдах
牛耳讀經(우이독경) хэлээд хэлээд нэмэргүй, үгний гарз
有名無實(유명무실) ор нэр төдий, ёс төдий
有備無患(유비무환) сайн бэлдвэл санаа зовох зүйлгүй, бэртье гээгүй бол бэлтгэлтэй бай
流言蜚語(유언비어) хий хоосон яриа, цуурхал
類類相從(유유상종) ижлээ дагаж сүргээ бараадах, нэг тэрэгний дугуй, таарсан таар шуудай
淫談悖說(음담패설) шалиг яриа, завхай үг
意氣銷沈(의기소침) сүр сүлдгүй, хийморгүй, үхээнц
意氣揚揚(의기양양) ид хавтай, бахтай, цог хийморьтой
異口同聲(이구동성) нэгэн дуугаар, ам нэгтэй
以實直告(이실직고) үнэнийг өчих
以心傳心(이심전심) сэтгэлээр ойлголцох
以熱治熱(이열치열) халууныг халуунаар, хүчийг хүчээр, хорыг хороор
泥田鬪狗(이전투구) хорон үгээр идэлцэх, уралцах
二八靑春(이팔청춘) амьдралын алтан босго, арван зургаан нас
因果應報(인과응보) үйлийн үр
一擧手一投足(일거수일투족) хөдөлгөөн нэг бүр, алхам болгон
一擧兩得(일거양득) нэг сумаар хоёр туулай буудах
一網打盡(일망타진) нэг дайралтаар, хоморголж
一脈相通(일맥상통) агаар нэг, утга агуулга адил
一目瞭然(일목요연) товч тодорхой, илэрхий
日就月將(일취월장) хоног сараар ахиж дэвших
一攫千金(일확천금) хөнгөн олсон хөрөнгө
臨機應變(임기응변) сохрын газар сохор доголонгийн газар доголон
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Heregtei chuhal bas olddoggui ug helleguud oruulsand bayrlalaa Bagshaa..
ReplyDeleteUurd surah ug hellegt oruulsan materialuudiig bugdiig ni huvilaj avlaa.
Үнэхээр их мэдээлэлтэй маш сайхан блог байна. Баярлалаа! АМЖИЛT!
ReplyDelete