Хэл ус сайн мэдэхгүй ч солонгост ирсэн монголчууд уулзахдаа 전철/지하철 “метро”-ны буудлын гарцыг тун сайн ашигладаг. Зарим метроны буудал ганц гарцтай, зарим нь бүр арав гаруй гарцтай байдаг. Сөүл хотын метро 9 шугамтай бөгөөд, шугам бүр өнгөөрөө ялгардаг. 9-р шугам 2009 оны 7 сард нээгдсэн.
Ногооны 30-ын 4-р гарц дээр уулзъя 2호선 신림역 4번 출구에서 만나자 гэж хэлвэл ногоон өнгөтэй 2-р шугамын метроны зөв чиглэл рүү нь суугаад 230 гэсэн дугаартай буудал дээр бууж 4-р гарцаар гарч очиход болно. Зөв чиглэл рүү гэдэг нь хэрэв очих гэж байгаа газар буюу 230-аас бага дугаартай буудлаас хөдөлж байгаа бол дугаар тоо нэмэгдэх чиглэл рүү, эсрэгээрээ их дугаартай буудлаас хөдөлвөл буудлын дугаар буурах чиглэл рүү суух хэрэгтэйг хэлж байгаа юм шүү.
Бас нэг мэдүүштэй юм гэвэл буудлаас гарахгүй уулзах арга. 교통카드 “унааны карт” уншуулж орж гардаг 개찰구 “нэвтрэх хаалга”-ны тэнд уулзаж болох хэдий ч нэвтрэх хаалга нэгээс олон байх тохиолдолд өөр өөр хаалган дээр хүлээж магадгүйг анхаарах хэрэгтэй.
Метрогоор зорчиж байгаад замдаа уулзах өөр нэг арга бий. Метронд сууж буух хаалга вагоны тоогоор нэгээс найм юмуу арав хүртэл дугаартай байдаг. Вагон бүр хоёр талдаа тус тус 4 хаалгатай. Тиймээс 3번째 칸 4번째 문 3-р вагоны 4-р хаалга буюу гурвын дөрөв 3-4 дээр уулзъя гэж хэлээд уулзаж бас болно. Өөр шугам руу 환승역 “дамжиж суух буудал” болон байнга сууж буудаг буудлынхаа хамгийн ойр вагоны хаалганы дугаарыг тогтоогоод авахад илүүдэхгүй. Цаг заваа хэмнэхэд тустай.
Метронд юмаа орхиод буусан тохиолдолд 언제 хэзээ 어느 방향 “аль чиглэл”-ийн 몇 호선 “ямар шугам”-ын хэд гэсэн 고유번호 “тусгай дугаар”-тай вагонд сууснаа хэлээд, орхисон юмныхаа онцлог шинжийг хэлвэл олж өгөх нь буудлын ажилчын ажлыг хөнгөлөх төдийгүй хэн хэндээ төвөг чирэгдэл багатай. 고유번호/차량번호/칸 번호 “вагоны тусгай дугаар” гэдэг нь вагоны дотор талд хаалганы дээд хэсэгт бичигдсэн байдаг дөрвөн оронтой тоог хэлнэ. Бас осол юмуу гэмт хэргийн үед ч гэсэн вагоны тусгай дугаарыг мэссежээр илгээх буюу утсаар мэдэгдэх нь цаг хэмнэх тустай гэдэг.
지하철노선도 Метроны шугамын зургийг http://www.seoulmetro.co.kr/station/download.html энэ хаягаас татаж аваарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.