Jul 17, 2010

Онгоц хүртэл хөөрөхгүй

Оюутан сурагч хүнийг байнга дагаж явдаг нэг зүйл бол шалгалт. Сурсан мэдсэнээ шалгуулах 시험 “шалгалт” аль ч улс оронд байдаг. Өмнөд Солонгост 1994 оноос авч эхэлсэн нэг шалгалт бий. Нэр нь 대학수학능력시험 “их дээд сургуульд суралцах чадварын шалгалт”. Товчилсон нэр нь 수능시험 “суралцах чадварын шалгалт”. Манайхаар бол арван жилээ дүүргээд өгдөг байсан, удахгүй арван хоёр жилээ дүүргээд өгөх Мэдлэгийн ерөнхий түвшин тогтоох шалгалт буюу МЕТТ.

Энэ шалгалт солонгос хүүхдүүдийн хувьд их дээд сургуульд элсэн суралцаж чадах уу үгүй юү гэдгийг нь шийдэх маш чухал шалгалт. Болж л өгвөл улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг 서울대/서울대학교 Сөүлийн их сургууль, 고대/고려대학교 Гурё их сургууль, 연대/연세대학교 Ёнсэй их сургуульд элсэж орохыг хүснэ. Энэ гурван сургуульд орох хэцүү болохоор SKY(서울대+고려대+연세대) is difficult гэлцдэг. Охидын хувьд 이대/이화여대/이화여자대학교 Ихва эмэгтэйчүүдийн их сургууль бас нэр хүндтэй. Тийм ч учраас 고3(삼)/고등학교 3학년 “ахлах сургуулийн төгсөх анги”-даа энэ шалгалтанд хичээнгүйлэн бэлддэг. 시험날/수능날 “шалгалтын өдөр” гадаад хэлний сонсох шалгалтыг авах үеэр 수험생들 “шалгалт өгч байгаа сурагч нар”-т саад болохгүйн тулд онгоц хүртэл хөөрөхийг зөвшөөрдөггүй гэдэг. Шалгалтын дараа сурагч нар амиа хорлох тохиолдол гардаг нь тун эмгэнэлтэй.

Шалгалт өгөх сурагч нарыг шалгалтаа сайн өгч тэнцээсэй гэсэн сэтгэлээр эцэг эх нь 학교 문에 엿을 붙이고 сургуулийн үүдэнд амуу соёолж наадаг бол, найз нар нь 잘 붙기 때문에 떡 “сайн наалддаг болохоор тутарганы жигнэмэг”, 잘 풀리기 때문에 휴지 “амархан хөвөрч тайлагддаг болохоор нойлын цаас”, 잘 찍으라고 포크 “сайн онож тааг гэж сэрээ”-г бэлгэдэлийн чанартай бэлэглэдэг. Харин шалгалтын өмнө 미끄럽기 때문에 미역 “гулсамтгай болохоор далайн байцаа”-тай хоолыг иддэггүй.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...