Монголчууд хэл зүгшрүүлэх “Эрэг дээр элээ хэрээ галуу гурав” 물가에서 솔개와 까마귀와 거위 셋이다, “Нар холуур хүрээлэв үү, ойруур хүрээлэв үү?” 햇무리가 멀리 나타났느냐 가까이 나타났느냐 гэх мэт түргэн хэллэгийг сайн мэддэг.
Тэгвэл солонгос хэлэнд бас түргэн хэллэг байдаг болов уу? Тиймээ, байдаг. Солонгос хэл анх сурч байхдаа 발음을 연습하기 위한 문장 “түргэн хэллэг” сурсан нь 간장공장 공장장은 간공장 공장장이고 된장공장 공장장은 장공장 공장장이다 “Цууны үйлдвэрийн үйлдвэрийн дарга цууны үйлдвэрийн дарга, жангийн үйлдвэрийн үйлдвэрийн дарга жангийн үйлдвэрийн дарга”. Яггүй байгаа биз? Та ч гэсэн сайн давтаж 발음을 틀리지 않고 빨리 말하는 게임을 할 수 있다 алдахгүй цэвэр дуудан түргэн хэлж наадаж болно.
Өөр хэдийг танилцуулъя.
내가 그린 기린 그림은 긴 기린 그림이고 니가 그린 기린 그림은 안 긴 기린 그림이다 “Миний зурсан анаашны зураг урт хүзүүтэй анаашны зураг, чиний зурсан анаашны зураг урт биш хүзүүтэй анаашны зураг”.
그 집 앞의 그녀는 그녀의 그 이보다 그 개를 더 좋아한다. “Тэдний урдах тэр эмэгтэй хайртай хүнээсээ илүү нохойндоо сайн.”
멍멍이네 꿀꿀이는 멍멍해도 꿀꿀하고, 꿀꿀이네 멍멍이는 꿀꿀해도 멍멍하네. “Хав хавын хор хор хав хав гэсэн ч хор хор гэж сонсогдож, хор хорын хав хав хор хор гэсэн ч хав хав гэж сонсогдоно”
저기 있는 말뚝이 말 맬 말뚝이냐, 말 못 맬 말뚝이냐. “Тэнд байгаа шон морь уях шон уу, морь уяхааргүй шон уу?”
들의 콩깍지는 깐 콩깍지인가 안 깐 콩깍지인가. 깐 콩깍지면 어떻고 안 깐 콩깍지면 어떠냐. 깐 콩깍지나 안 깐 콩깍지나 콩깍지는 다 콩깍지인데. “Талбай дахь шошны хальс хальсалсан хальс уу, хальслаагүй хальс уу? Хальсалсан ч бай хальслаагүй ч бай ямар ялгаа байх вэ дээ. Хальсалсан ч бай хальслаагүй ч бай бүгд л шошны хальс шүү дээ.”
고려고 교복은 고급교복이고 고려고 교복은 고급원단을 사용했다. “Гурё ахлах сургуулийн сурагчийн хувцас дээд зэргийн дүрэмт хувцас, Гурё ахлах сургуулийн хувцасыг дээд зэргийн даавуугаар хийсэн.”
Эцэст нь хэлэхэд 반복의 가치 “давтахын үнэ цэнэ”-ийг бүү мартаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.