Jul 27, 2010

Үнэг ээ, үнэг ээ, чи юу хийж байна?

Солонгос хүүхдийн тоглоом наадмаас цөөн хэдийг танилцуулъя.

Эхнийх нь 여우야 여우야 뭐하니 Үнэг ээ, үнэг ээ, чи юу хийж байна? гэдэг нэртэй 술래잡기 놀이 хөөцөлдөж тоглох тоглоом. Эхлээд солонгос маягийн хуруудах тоглоом 가위바위보를 하여 술래(여우)를 정한다 хайч чулуу даавуугаар үнэг болох хүүхдийг сонгоно. 술래는 여우집에 가서 앉아 있고 Үнэг үүрэндээ очиж суун 나머지 아이들은 3m정도 떨어 진 곳에 출발선을 긋고 бусад нь 3м орчим зайтай газар гарааны шугам зурж 일렬로 선다 нэг эгнээгээр зогсоно. Тэгээд үнэгтэй дуу шүлгээр харилцан хэлэлцдэг. Хамгийн эхэнд 다같이 бүгдээрээ : 한고개 넘어서 아이고 다리야 Нэг даваа давлаа. Ёох, хөл минь гэж хэлээд 한걸음씩 앞으로 나아간다 бүгд нэг нэг алхам урагшилна. 두고개 넘어서 아이고 다리야 Хоёр дахь давааг давлаа. Ёох, хөл минь гээд бас нэг алхам урагшилна. 세고개 넘어서 아이고 다리야 Гурав дахь давааг давлаа. Ёох, хөл минь гэж дахин нэг алхана. Тэгээд - 여우야 여우야 뭐하니? Үнэг ээ, үнэг ээ, чи юу хийж байна? гэж асуухад үнэг – 잠잔다 Унтаж байна гэнэ. Үргэлжлүүлэн хэлэлцэх нь, - 잠꾸러기. Унтамхай. 여우야 여우야 뭐하니? Үнэг ээ, үнэг ээ, чи юу хийж байна? – 세수한다 Нүүрээ угааж байна – 멋쟁이 Ганган, - 여우야 여우야 뭐하니? Үнэг ээ, үнэг ээ, чи юу хийж байна? - 밥먹는다 Хоол идэж байна, - 무슨반찬? Ямар хачиртай? - 개구리 반찬 Мэлхий хачиртай, - 죽었니 살았니? Мэлхий үхчихсэн үү? 죽었다/살았다! Үхчихсэн/Амьд. 마지막에 여우(술래)가 “살았다”라고 하면 Эцэст нь үнэг – Амьд гэж хэлвэл хүүхдүүд 처음에 출발한 선까지 빨리 일어나 도망가야 하며 анх гарсан гарааны шугам руу хурдан босч зугтах ёстой бөгөөд 술래에게 잡히면 그 사람은 술래가 된다 үнэгэнд баригдвал үнэг болно. Харин 여우가 “죽었다”라고 하면 үнэг – Үхчихсэн гэж хэлвэл 모두 죽은 것처럼 가만히 있어야 한다 бүгдээрээ үхсэн юм шиг хөдөлгөөнгүй байх ёстой. 이 때 움직인 사람을 술래가 지적하면 Энэ үед хөдөлсөн хүүхдийг үнэг олж заах юм бол 그 사람이 술래가 된다 тэр хүүхэд үнэг болно.

Та бүхэн монголчуудынхаа “Чоно тарвага” гэдэг тоглоомыг санаж байгаа байх. Чоно болсон хүүхдүүд болон тарвага болсон хүүхдүүдийн солилцдог яриа нь, – Чоно гуай, та галаа өгөөч – Та нар галаар яах нь вэ? – Гал түлье – Гал түлж яах нь вэ? – Цавуу буцалгая – Цавуу буцалгаж яах нь вэ? – Нум сум наая – Нум сум нааж яах нь вэ? – Таны толгойг хага харвая. Тарвага болсон хүүхдүүд ингэж хэлээд үүр лүүгээ зугтдаг. Чононд баригдсан нь чоно болж тоглоом үргэлжилдэг. Үг яриа нь нилээн өөр боловч тоглох арга, асуулт хариулт тавьж нааддагаараа ижил тоглоом болохыг эндээс мэдэж болно.

Бас нэг тоглоом нь 무궁화꽃이 피었습니다 Гин цэцэг дэлгэрлээ. 놀이방법 Тоглох арга нь 5~10 명 정도가 하는 놀이로 술래를 한명 정한다 5-10 орчим хүүхэд тоглох тоглоом бөгөөд бусдыгаа хөөх нэг хүүхдийг сонгоно. 술래는 나무나 벽을 보고 얼굴을 감춘다 Тэр хүүхэд мод юмуу хана руу харж зогсоод нүүрээ алгаараа дарж зогсоно. 나머지 아이들은 10m쯤 떨어진 곳에 금을 긋고 Үлдсэн хүүхдүүд нь 10м орчим зайтай газар зураас зураад 그 금 바깥에 제각기 서 있는다 уг зураасны гадна зогсоно. 술래는 벽을 보고 '무궁화꽃이 피었습니다'라고 외친 후 뒤를 돌아본다 Бусдыгаа хөөж барих хүүхэд хана харж зогсонгоо “Гин цэцэг дэлгэрлээ” гэж чангаар хэлсэний дараа эргэж харна. 술래가 외치는 동안 나머지 아이들은 걸음을 술래쪽으로 옮기다가 Түүнийг ингэж чангаар хэлэх хооронд бусад нь түүн рүү алхаж байгаад 술래가 뒤돌아볼때 멈추어 선다 түүнийг эргэж харахад зогсоно. 술래가 뒤돌아 보았을때 움직여서 술래에게 들키면 Эргэж харахад нь хөдөлж мэдэгдсэн бол 술래의 손을 잡고 서 있어야 된다 түүний гараас барьж зогсох ёстой. 이렇게 놀이를 계속하면서 Энэ мэтээр үргэлжлүүлэн тоглож 움직이다가 술래에게 들킨 사람은 술래 뒤에 길게 늘어서게 된다 хөдөлж байгаад баригдсан хүүхдүүд ар араасаа зогсох болно.

들키지 않은 사람 중 한 사람이 계속 술래에게 접근하다가 Баригдаагүй хүүхдүүдээс нэг нь бусдыгаа барих хүүхдэд улам ойртсоор 술래와 그 뒤에 잡혀있는 사람이 잡고 있는 손을 끊으면 бусдыгаа барих хүүхэд ба баригдсан хүүхэд нэг нэгнээсээ барьж байсан гараа тавьбал 모두 출발선으로 도망가고 бүгд гарааны шугам руу зугтаж 술래는 쫓아가서 친다 бусдыгаа барих ёстой хүүхэд тэдний араас хөөж барина. 도망가다가 술래에게 채인 사람은 다음 술래가 되고 Зугтаж байгаад түүнд цохиулж баригдсан хүүхэд бусдыгаа барих дараагийн хүүхэд болж, 두사람 이상이 채이면 хоёроос олон хүүхэд баригдвал 가위바위보를 해서 хайч чулуу даавуу гарган 진 사람이 술래가 되어 дийлдсэн хүүхэд бусдыгаа барих болж 다시 놀이를 시작한다 тоглоомыг дахин эхэлнэ. 술래는 '무궁화 꽃이 피었습니다'를 빠르게 또는 느리게 조절해서 아이들이 움직이다가 들키게끔 유도한다 Бусдыгаа барих хүүхэд “Гин цэцэг дэлгэрлээ” гэж хурдан эсвэл удаанаар тохируулж хэлэн бусад хүүхдийг хөдөлж байгаад баригдахад хүргэхийг оролдоно.

Энэ тоглоомыг японы “Дарүмасангагоронда(だるまさんが轉んだ)” тоглоомоос эхтэй гэх хүн байхаас гадна солонгос үндэсний тоглоом гэх хүн ч байдаг. Дээрхээс гадна “우리집에 왜 왔니?” Манайд яах гэж ирсэн юм бэ?, “두껍아 두껍아 헌집 줄게 새집 다오” Бах мэлхий минь, хуучин гэрээ өгье, шинэ гэр өгөөч гэдэг тоглоом бий.

Ерөнхийдөө 숨바꼭질 놀이 нуугдаж тоглох тоглоом наадам хувьд бол америкт ч Hide and Seek нэрээр байдаг дэлхийн олон улсад нийтлэг дэлгэрсэн байдаг билээ. 무궁화꽃이 피었습니다 Гин цэцэг дэлгэрлээ-г тоглоход 술래가 카운트를 할 때 бусдыгаа барих хүүхэд тоолохдоо “무궁화꽃이 피었습니다”를 열 번 외치는데 Гин цэцэг дэлгэрлээ гэж арван удаа чангаар хэлдэг нь бусаддаа аль болох хангалттай цаг өгөх гэснийх гэж ойлгож болно.

2 comments:

  1. Anonymous6/8/10 12:42

    Amaraa, chi uigagui bna shuu~~ ene bugdiig ingeed l bicheed suudag... bi bol zalhuuraad chadah ch ugui... kkk. za, amjilt!

    ReplyDelete
  2. долоо хоногтоо нэгийг бичиж оруулах бодол байгаа. цаашид яахыг бүү мэд. ямар ч гэсэн эхэлсэнийх нилээн оролдоно доо. чамд бас амжилт хүсье. шинэ ажлаа гялалзуулаад байгаарай.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...