漢字(한자) Ханз үсэг өнө эртний түүхт үсгүүдийн нэг. Дээр өгүүлсэнчлэн солонгос хэлний үгийн сангийн дийлэнх хэсгийг ханзаар бүтсэн үг эзэлдэг. Олон угтвар дагавраар зогсохгүй нэн чухал нийлмэл үг голдуу ханз үсгээр бүтсэн байдаг.
Энд нэг л жишээ татъя. Монголоор бүгд “нээлт” байтал юуны нээлт вэ гэдгээс нь шалтгаалаад солонгосоор өөр өөрөөр хэлнэ. 개회(開會) хурлын нээлт, 개교(開校) сургуулийн нээлт, 개관(開館) музей номын сан гэх мэтийн нээлт, 개장(開場) талбай цэцэрлэг болон дэлгүүрийн нээлт, 개업(開業) ажил үйлчилгээний нээлт, 개통(開通) зам холбооны нээлт, 개방(開放) улс орны болон үзэл бодлын нээлт, 개봉(開封) задалж нээх, 절개(切開) хагалж нээх, 공개(公開) нийтэд дэлгэж нээх, 가동(稼動) үйлдвэр ашиглалтанд оруулж нээх, 발명(發明) зохион бүтээж нээх, 발견(發見) олж харж нээх. Эдгээрт голдуу 개 “гэ” гэж дууддаг, 열다 “нээх” гэсэн утгатай 開 гэдэг ханз орж байгааг анзаарч болно.
Утгат үсэг ханзны ачаар солонгос хэлний ихэнх үг хэмнэлттэй богино болохоос гадна ерөнхийдөө үг илэрхийлэл арвин болсон байдаг. Тэглээ гээд энэ нь солонгос хэлийг бодвол монгол хэл үгийн баялаг муутай гэсэн үг биш. Тухайн хэлний л онцлог. Адуу малын зүс, алхаа гишгээ, нүүдлийн соёлтой холбоотой үгээр мэдээж монгол хэл арай илүү баялаг байх жишээтэй.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд солонгос, япон, хятад гурван улсын ханз харилцан адилгүй байдаг. Гол ялгаа нь гэвэл солонгост эртний сонгодог ханзыг, японд хураангуй хэлбэрийн ханзыг, харин хятадад хялбаршуулсан ханз хэрэглэдэг. Түүнчлэн дуудлага нь өөрсдийн хэл аялгаар байхаас гадна зөвхөн солонгост хэрэглэдэг, зөвхөн японд хэрэглэдэг өөрсдийн зохиосон ханз гэж бас бий. Гэхдээ бичих дэс дараа, үг бүтэх ёс нь адил болохоор бас ч гэж ойлголцоход, мөн нэг нэгнийхээ хэлийг сурч судлахад хэрэгтэй байдаг гэдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.